Хандив
327 үйлчлэл маань итгэл дээр суурилсан илгээлтэд санхүүгээр болон залбирлаар оролцох хүсэлтэй итгэгчдэд зориулагдсан. АНУ болон дэлхийн бусад оронд амьдарч буй итгэгчид ба Монгол илгээлтийн эздийг холбох гүүр болох зорилготой. Та бүхний итгэлийн өглөг, залбирал тань дэлхийн бүх үндэстэнд сайн мэдээг хүргэх агуу захирамжийн дагуу Эзэнд үйлчилж буй илгээлтийн эздийн үйлчлэл, амьдралд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
БУРХАН ТАНЫГ БЯЛХАМ ДҮҮРНЭЭР ЕРӨӨХ БОЛТУГАЙ.